Увс аймаг

Увс аймаг Улаангом сум

Увс аймаг Улаангом сум Цогцолбор

Увс аймаг Улаангом сум Цогцолбор 2-р

Увс аймаг Улаангом сум Цогцолбор 2-р сургууль

Захиргаа, санхүү

Аж ахуйн хамт олон

Математик-Мэдээлэл зүйн ЗА-ын секцийн хамт олон

Showing posts with label 2011-2012 оны хичээлийн жилийн БСГ-ын зорилт. Show all posts
Showing posts with label 2011-2012 оны хичээлийн жилийн БСГ-ын зорилт. Show all posts

2011-2012 оны хичээлийн жилийн БСГ-ын зорилт

СӨБ болон бага, дунд боловсролын стандарт хөтөлбөрийг орон нутагтаа хэрэгжүүлж боловсролын чанар, үр дүн, хүртээмжийг дээшлүүлэх ажлын хүрээнд дараах зорилтыг дэвшүүлж байна.

Үүнд:

1.       СӨБ болон бага, дунд боловсролын стандарт, хөтөлбөрийг сургууль, цэцэрлэгийн дуирдлагууд багш нар сайтар судлаж, хэрэгжүүлэх, ээлжит хичээлийн чанар үр дүнг дээшлүүлэх.

2.       Кембрижийн олон улсын стандарт, хөтөлбөрийн туршилтыг аймгийн төвийн 1 сургуульд явуулна.

3.       Хүүхэд багачуудыг эх орноороо бахархдаг, үндэсний ёс заншлаа мэддэг, өдөр тутмын амьдралдаа хэвшил болгон, үндэсний ухамсар, мэдрэмжтэй, хариуцлагатай иргэн болж төлөвшүүлх чиглэлээр “Иргэний боловсрол”, хичээлийн агуулгаар судлуулахаас гадна хичээлээс гадуурх ажлаар зохион байгуулах.

4.       “Увс хүн” хөгжлийн хөтөч загвар хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

5.       Сургуулийн номын сангаар дамжуулан ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн бага ангийн сурагчдыг 100 хувь, дунд, ахлах ангийн сурагчдыг 40 хувийг төрөөс сурах бичгээр үнэ төлбөргүй хангах, сурах бичиг худалдан авахад эцэг эхэд үүсэж буй санхүүгийн хүндрэлийг багасгах зорилгоор сурах бичгийн түрээсийн тогтолцоог нэвтрүүлж, сурах бичгийн эргэлтийн сан бий болгох туршилтыг өргөжүүлнэ.

6.       Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид шатраар хичээллэх хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ.

7.       Хүүхэд, багачууд хар тамхи, мансууруулах бодис, буруу зуршил, гэмт хэрэг зэргээс ангид байхад чиглэсэн хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн талаар баримтлах бодлого, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлж эхэлнэ.

8.       Албан сургалтын үйлчилгээнд хамрагдах боломж нь хязгаарлагдсан хүүхэд залуучууд албан бус боловсролын үйлчилгээг хүргэхийн тулд албан бус боловсролд хамрагдагчдын бүртгэлийг сайжруулах, бүртгэлд буй суралцагчдын хөгжил өөрчлөлтийг мэдээллийн санд оруулж, үйл ажиллагааны үр дүнг тооцно.

9.       Хамран сургалтын бохир жинг өмнөх хичээлийн жилээс сургуулийн өмнөх боловсролд 1.0% бага боловсролд 0.4%, дунд боловсролд 0,1 хувиар тус тсу ахиулна.

10.   Үдийн цай, дотуур байрны хүүхдийн хоолны чанар, хүртээмжийг дээшлүүлж эрүүл ахуйн шаардлага ханган ажиллах.

11.   Багшийн мэргэжлийг дээшлүүлэх ялангуяа залуу багш нарын мэдлэг, арга зүй ур чадварыг дээшлүүлэх ажлыг орон нутагт болон жалын байран дээр үе шаттай хэрэгжүүлэх.

 

Аймгийн боловсрол соёлын газар

2010.08.25