Зөвлөлт
монголын ард
түмний
бэлэгдэл
болсон
Увс аймгийн
2-р 10 жилийн
сургуууль 1977
онд дотуур
байр, багш
нарын байрны
хамт иж бүрэн
байдлаар
ашиглалтанд
орсон. Азийн
хөгжлийн
банкны
хөрөнгө
оруулалттай
боловсролын
салбарын
хөгжлийн
санхүүжилтаар
250 хүүхдийн
суудал бүхий
сургууль
цэцэрлэгийн
цогцолборыг
тус
сургуулийн
дэргэд барьж
2006 оны 12 сарын
1-нд
ашиглалтанд
өгсөн. Эдгээр
сургууль,
цэцэрлэгийн
нэгтгэлүүд
нийлж Увс
аймгийн
Улаангом
сумын
Цогцолбор 2-р
сургууль нэртэйгээр
2011 оны 9 сарын
1-нээс эхлэн
сургалт
хүмүүжлийн
ажлаа явуулж
эхлээд байна.
Энэ
хичээлийн
жилд тус
цогцолбор
сургууль нь 10
удирдах
ажилтан, 111
багш, 45
ажилтан
ажиллагсад, 2089
сурагч, цэцэрлэгийн
150
хүүхэдтэйгээр,
цэцэрлэг 4
анги, сургууль
62 анги
бүлэгтэйгээр
сургалт
хүмүүжлийн
ажлаа явуулж
байна. Мөн
гадаад хэл,
математикийн
гүнзгийрүүлсэн
сургалттай
анги бүлэг
хичээллэдэг.
0 comments:
Post a Comment