Ардын хувьсгалын 50 жил, улстунхагласны 50 жилийн ойнуудаар Архангай, Говь-Алтай гэх зэрэг хэд хэдэн аймагт 964 хүүхдийн хичээлийн байр, 32-56 айлын сууц, 320 хүүхдийн дотуур байртай иж бүрэн 7 сургуулийг ЗХУ-аас барьж бэлтгэсэн юм. Энэ мэдээллийг авсан Увсчууд ЗХУ манай аймагт нэг имй бэлгийн сургууль барьж өгдөг болоосой гэж горьдог харж байв. Гэтэл ашгүй манай аймагт бэлгийн сургууль баригдах болсныг Увсчууд 1974 оны эхээр сонсч бөөн баяр хөөр болцгоов. Удалгүй улс тунхагласны 50 жилийн ойг тохиолдуулан ЗХУ-аас БНМАУ-д суугаа элчин сайдын яамны хариуцлагатай ажилтнуудын хамт БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1-р орлогч Т.Рагчаа тэргүүтэй засгийн газрын төлөөлөгчид 1974 оны 11-р сарын 10-нд Улаангомд хүрэлцэн ирж 11-р сарын 11-ны өдөр бэлгийн сургуулийн шав тавих ёслол үлдсэн юм.
0 comments:
Post a Comment