1.
Дан 1
2.
Арав 10
3.
Зуу 100
4.
Мянга 1,000
5.
Түм 10,000
6.
Бум 100,000
7.
Сая 1000,000
8.
Живаа 10,000,000
9.
Дүнчүүр 100,000,000
10.
Тэрбум 1,000,000,000
11.
Их тэрбум
/арвын 10 зэрэгт/ 10 миллиард
12.
Наяд /арвын
11 зэрэгт/ 100 миллиард
13.
Их Наяд
/арвын 12 зэрэгт/ 1 триллион
14.
Маш Дэлгэмэл
/арвын 13 зэрэгт/ 10 триллион
15.
Маш их
Дэлгэмэл
/арвын 14 зэрэгт/ 100 триллион
16.
Тунамал /арвын
15 зэрэгт/ кватриллион
17.
Их Тунамал
/арвын 16 зэрэгт/ 10 кватриллион
18.
Ингүмэл /арвын
17 зэрэгт/ 100 кватриллион
19.
Их Ингүмэл
/арвын 18 зэрэгт/ 1 квантиллион
20.
Хямралтгүй /арвын
19 зэрэгт/ 10 квантиллион
21.
Их Хямралтгүй
/арвын 20 зэрэгт/ 100 квантиллион
22.
Ялгаруулагч /арвын
21 зэрэгт/ 1 санстиллион
23.
Их Ялгаруулагч
/арвын 22 зэрэгт/ 10 санстиллион
24.
Өвөр дээр
/арвын 23 зэрэгт/ 100 санстиллион
25.
Их Өвөр
дээр /арвын
24 зэрэгт/ 1 септиллион
26.
Хөөн удирдагч
/арвын 25 зэрэгт/ 10 септиллион
27.
Их Хөөн
Удирдагч
/арвын 26 зэрэгт/ 100 септиллион
28.
Хязгаар үзэгдэл
/арвын 27 зэрэгт/ 1 октиллион
29.
Их Хязгаар
үзэгдэл /арвын 28 зэрэгт/
10 октиллион
30.
Шалтгааны зүйл
/арвын 29 зэрэгт/ 100 октиллион
31.
Их Шалтгааны
зүйл /арвын
30 зэрэгт/ 1 нониллион
32.
Үзэсгэлэн гэрэлт
/арвын 31 зэрэгт/ 10 нониллион
33.
Их Үзэсгэлэн
гэрэлт /арвын 32 зэрэгт/
100 нониллион
34.
Эрхт /арвын
33 зэрэгт/ 1 дициллион
35.
Их Эрхт
/арвын 34 зэрэгт/ 10 дициллион
36.
Сайтар хүргэсэн
/арвын 35 зэрэгт/ 100 дициллион
Монголчууд эрт
дээрээс 67 оронтой тоо зохион
хэрэглэж
байсан тухай дурдвал,
шатрыг анх монгол
хүн зохиосон гэдэг. энэ гайхамшигт тоглоомыг
зохиосон
хүнийг эзэн хаан
шагнах болж юу
авахыг нь асуужээ. Хариуд
нь өнөөх
хүн
Эзэн хаан
минь би
юу авахаа
мэдэхгүй
байна. Харин миний зохиосон шатар 64 буудалтай.
64-ыг нэгээр
үржүүлээд
гарсан тоог хоёроор,
түүний гарсныг гурваар, түүний гарсныг дөрвөөр гэх мэтээр
64 хүртэл дэс дараалан
үржүүлээд
гарсан тоотой нь тэнцэх
тариаг авъя гэжээ.
Эзэн хаан
алдартай
тоочдыг дуудан ирүүлж хэдэн сар
бодуулахад
67 оронтой тоо гарчээ. Уг тариа нь дэлхийн
хуурай газрын хөрсөн дээр тарихад
ургаж багтахгүй
их тариа
байсан гэдэг.
Ингээд өнөөх
хүн За
эзэн минь
миний зохиосон шатрын наад захын
ухаан энэ.
Би юу ч авахгүй гэжээ.